Домогт “Code: Veronica” тоглоомын римейк болох “Resident Evil Veronica” зарлагдаад ердөө долоо хонож байгаа ч, хэдийнэ сая гаруй тоглогч тус тоглоомыг өөрийн “Хүслийн жагсаалт”-даа (wishlist) нэмсэн байна. Энэхүү үзүүлэлт нь фанатууд ирээдүйд гарах уг төслийг хэр их хүлээж, сонирхож буйг илтгэж байгаа юм.
Тоглоомын үйл явдал Парис хотод өрнөх бөгөөд гол дүр Клэр Рэдфилд “Umbrella” корпорацын байр руу нууцаар нэвтэрдэг. Гэвч удалгүй түүний төлөвлөгөө илчлэгдэж, түүнийг далайн голд орших алслагдсан Рокфорт арлын цэргийн бааз руу хорихоор илгээх болно.
Оригинал “Code: Veronica” тоглоом нь анх 2000 онд гарч байсан бөгөөд тухайн үедээ шүүмжлэгчид болон тоглогчдоос маш өндөр үнэлгээ авч байсан түүхтэй.
Цувралын дөрөв дэх римейк
“Capcom” компани тоглоом гарах нарийн тов болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараа хуваалцахаа амлажээ. “Resident Evil Veronica” нь өмнө нь гарсан RE2, RE3 болон RE4 тоглоомуудын амжилттай хувилбаруудын араас залгамжлан гарч буй тус цувралын дөрөв дэх римейк бүтээл болох юм.
Тус тоглоомын нээлт 2027 онд болохоор төлөвлөгдсөн бөгөөд ПК болон орчин үеийн бүх консолууд дээр зэрэг гарах аж.