Faker TIME сэтгүүлийн “Спортын хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий нэгээр шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Олон улсын нэр хүндтэй TIME сэтгүүл “League of Legends” тоглоомын мэргэжлийн тоглогч, Өмнөд Солонгосын дунд шугамын тоглогч Ли “Faker” Сан Хьокийг дэлхийн спортын хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад багтуулжээ. Тэрээр тус чансааны “Иконууд” буюу “Шүтээнүүд” ангилалд нэрлэгдсэн байна.

Энэхүү нэр хүндтэй жагсаалтад “T1” багийн супер од маань дэлхийн спортын түүхэн дэх шилдэг төлөөлөгчид болох дараах одуудтай нэг эгнээнд бичигджээ:

  • Хөлбөмбөгчин Лионель Месси
  • Сагсан бөмбөгчин Леброн Жеймс
  • Теннисчин Карлос Алькарас

“Үхдэггүй чөтгөрийн хаан”-ы үнэмлэхүй амжилт

TIME сэтгүүл цахим спортын хамт олон дунд “Үхдэггүй чөтгөрийн хаан” хэмээн алдаршсан Faker-ийн салбартаа тогтоосон хосгүй давамгайллыг өндөрөөр үнэлсэн байна.

Тэрээр “T1” багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (Worlds) нийт 6 удаа түрүүлж, үнэмлэхүй дээд амжилт тогтоосон бөгөөд үүнд гурван удаа дараалан аваргалсан түүхэн цуврал нь багтдаг. Түүнчлэн тэрээр “Riot Games” компанийн байгуулсан “Домгуудын танхим” (Hall of Legends)-ын түүхэн дэх хамгийн анхны гишүүн болсон юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй