Microsoft матрын хэлбэртэй цорын ганц “Xbox Series X-BITE” консолыг танилцууллаа

0 comments 2 үзэлт

“Microsoft” компани “Xbox Series X” төхөөрөмжийнхөө “X-BITE” нэртэй цорын ганц, тусгай загварыг (custom) албан ёсоор танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийн гол онцлог нь түүний загвар дизайн бөгөөд бүрэн ажиллагаатай консолыг 1.5 метрээс урт хэмжээтэй матрын бие дотор суулгаж өгчээ.

Тус төслийг өмнө нь «The Witcher» цуврал болон «Jurassic World» киноны тусгай эффект дээр ажиллаж байсан “John Nolan Studio” хэмээх тусгай эффект, аниматроникийн студитэй хамтран бүтээсэн байна. Уг байгууламж нь дотоод гэрэлтүүлэгтэйгээс гадна матрын аманд шүдний мөр бүхий тусгай сийлбэртэй, стикийн загварыг нь өөрчилсөн Xbox-ийн утасгүй гар байрлажээ.

Энэхүү консолыг ганцхан хувь үйлдвэрлэсэн бөгөөд нийтийн худалдаанд гаргахгүй аж. “Microsoft” уг төхөөрөмжийг 2026 оны 11 дүгээр сарын 3-наас 10-ны хооронд өөрсдийн олон нийтийн сүлжээгээр (X, Instagram, TikTok) дамжуулан хонжворт сугалаагаар бэлэглэхээр зарласан байна. Сугалаанд оролцохын тулд хэрэглэгчид “Xbox”-ийн албан ёсны хаягийг дагаж, уралдааны постыг #XbiteSweepstakes гэсэн хаштагтайгаар цааш түгээх (repost хийх) шаардлагатай. Дүрмийн дагуу уг сугалаанд зөвхөн АНУ-д оршин суудаг, 18 ба түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй