“ESL” байгууллага Хятадын “ZENITH” багийг “DreamLeague Division 2” тэмцээнээс түдгэлзүүллээ

0 comments 0 үзэлт

Тэмцээн зохион байгуулагч “ESL” оператор “Dota 2” төрлийн “DreamLeague Division 2 Series 5” тэмцээнээс “ZENITH” багийг түдгэлзүүлснээ албан ёсоор мэдэгдлээ. Хятадын тус багийг тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцсон (match-fixing) хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.

ESL-ийн албан ёсны мэдэгдэлд: «Мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл “ZENITH” багийн “Division 2 Season 5” тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүллээ. Үүнтэй холбогдуулан тэдний өнөөдрийн өрсөлдөгчид болох “PlayTime” болон “potn9ki” багуудад техникийн хожил тооцох болно. Энэхүү шийдвэр нь дараагийн мэдэгдэл гарах хүртэл хүчинтэй бөгөөд “ESL FACEIT Group”-ийн бүх тэмцээнд үйлчилнэ» хэмээн дурджээ.

Тус тэмцээний хүрээнд “ZENITH” нийт таван цуврал тоглолт хийж, бүгдэд нь хожигдоод байсан юм. Тэд 10 map-д ялагдаж, ердөө ганцхан map-д л ялалт байгуулсан үзүүлэлттэй байв.

“ZENITH” багийн бүрэлдэхүүн:

  • Ulu
  • MamangDaya
  • Xiang yu
  • CatYou
  • Loyd

“DreamLeague Division 2” тэмцээн 11 дүгээр сарын 7-ноос 20-ны хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг гурван баг нь “DreamLeague Season 30” тэмцээнд оролцох эрхээ авах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй