IEM Cologne Major 2026 Stage 3: Дөрөв дэх өдрийн үр дүн — “Vitality” плей-оффт шалгарч, “Monte” тэмцээнийг орхилоо

by Саруул Батболд
0 comments

IEM Cologne Major 2026” тэмцээний гуравдугаар шатны (Stage 3) дөрөв дэх тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Өнөөдрийн ширүүн тулаануудын үр дүнд гурван баг плей-оффын шатанд шалгарах эрхээ авсан бол, мөн адил гурван баг тэмцээнийг албан ёсоор орхив.

Хэсгийн тоглолтыг 3-1 гэсэн итгэлтэй амжилтаар дуусгаж, плей-оффын эрхээ авсан багуудаар Vitality, Aurora болон Falcons тус тус шалгарлаа. Харин 1-3 гэсэн үзүүлэлттэй болсон MOUZ, Monte болон Legacy багуудын хувьд Кёльний аялал үүгээр өндөрлөж байна.

Тоглолтуудын үр дүн

2-1 бүлэг (Плей-оффын эрхийн төлөөх тулаанууд)

  • BB Team 0:2 Vitality (Overpass — 8:13, Nuke — 11:13)
  • Aurora 2:0 9z (Nuke — 13:1, Dust2 — 13:5)
  • Natus Vincere 1:2 Falcons (Dust2 — 3:13, Mirage — 13:7, Anubis — 16:19)

1-2 бүлэг (Тэмцээнээс хасагдах эгзэгтэй тулаанууд)

  • MOUZ 1:2 FUT (Ancient — 11:13, Nuke — 13:10, Mirage — 7:13)
  • The MongolZ 2:1 Monte (Nuke — 9:13, Inferno — 13:7, Dust2 — 13:11)
  • G2 2:0 Legacy (Dust2 — 13:7, Overpass — 13:4)

Манай багийн байрдал: The MongolZ тэмцээнд үлдэж чадлаа!

Манай The MongolZ баг Украины “Monte” багийн эсрэг үхэх үү, сэхэх үү гэсэн туйлын хариуцлагатай тулааныг хийж, 2:1 харьцаатайгаар чухал ялалт байгууллаа. Залуус маань эхний Nuke зураг дээр 9:13-аар бүдэрсэн ч сэтгэл зүйгээ барьж, Inferno дээр 13:7, шийдвэрлэх Dust2 зураг дээр 13:11-ээр өрсөлдөгчөө буулган авч чадсан юм. Ингэснээр тэд 2-2 бүлэг рүү шилжиж, плей-оффын эрхийн төлөөх эцсийн шийдвэрлэх тоглолтыг хийхээр боллоо.

Тэмцээний тухай товчхон

“IEM Cologne Major 2026” тэмцээн 6 дугаар сарын 2-ноос 21-ний өдрүүдэд Германы Кёльн хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар бөгөөд манай баг тамирчид уламжлал ёсоор 1xBet Mongolia платформын албан ёсны дэмжлэгтэйгээр өрсөлдөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй