“Sony” ойрын саруудад “PlayStation Plus Extra” захиалгын үйлчилгээний каталогт нэмэгдэх хоёр тоглоомын нэрийг хугацаанаас нь өмнө албан ёсоор баталгаажууллаа. Тодруулбал, 11 дүгээр сард “Dragon Quest III HD-2D Remake”, харин 12 дугаар сард “Dynasty Warriors: Origins” тоглоом тус санд орохоор болжээ.
Эдгээр тоглоомууд нь “Premium” шатлал руу шилжих шаардлагагүйгээр “Extra” багцын бүх хэрэглэгчдэд шууд нээлттэй байх аж. Уг мэдээлэл “PlayStation”-ийн Японы албан ёсны блогт нийтлэгдсэн “PlayStation Portal Midnight Black” хувилбарын танилцуулга нийтлэл дунд дурдагдсан байна. Харин 11 дүгээр сард “PS Plus Extra”-д нэмэгдэх тоглоомуудын бүрэн жагсаалтыг “Sony” 11 дүгээр сарын 11-ний өдөр зарлахаар төлөвлөжээ.
“Dragon Quest III HD-2D Remake” нь 2024 онд гарсан бөгөөд 1988 оны сонгодог RPG тоглоомын орчин үеийн дахин шинэчилсэн хувилбар бол, “Dynasty Warriors: Origins” нь 2025 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн, дэлгэц дүүрэн өрнөх олон зуун дайсны эсрэг нүсэр тулааныг харуулсан алдарт цувралын шинэ бүтээл билээ.
2 comments
Хугацаанаас нь өмнө зарласан нь сайн байна, баярлалаа Sony
PS Plus Extra-ийн санал болгож байгаа тоглоомууд сүүлийн үед дажгүй шүү