“Death Stranding” франчайзын тоглогчдын тоо 28 сая давлаа

2 comments 4 үзэлт

“Kojima Productions” студи “Death Stranding” цувралын нийт тоглогчдын тоо 28 саяд хүрснийг албан ёсоор зарлалаа. Энэхүү амжилтыг 2019 оны 11 дүгээр сарын 8-нд анх худалдаанд гарч байсан анхны тоглоомын долоон жилийн ойн баярыг тохиолдуулан олон нийтэд мэдээлсэн байна.

Дээрх статистикт анхны “Death Stranding”, өргөтгөсөн “Director’s Cut” хувилбар болон бүх платформууд дээр гарсан “Death Stranding 2: On the Beach” тоглоомыг тоглосон нийт хэрэглэгчдийг нэгтгэн тооцжээ.

Хөгжүүлэгчдийн тодотгосноор 28 сая гэдэг нь борлуулагдсан хуулбарын тоо биш, харин тоглоомтой танилцсан нийт тоглогчдын тоо аж. Энэхүү үзүүлэлтэд тоглоомыг шууд худалдан авсан хэрэглэгчдээс гадна “PC Game Pass” зэрэг захиалгат үйлчилгээ болон “Epic Games Store”-ын үнэгүй тараалтаар дамжуулан авч тоглосон хүмүүс багтсан байна.

Уг цувралын тоглогчдын тоо өмнө нь 2026 оны долдугаар сарын сүүлээр 27 саяын босгыг давж байсан билээ.

You may also like

2 comments

Санждорж 11 сар 9, 2026 - 23:57

28 сая хүн тоглоно гэдэг чинь бас л том амжилт аа

Reply
Мягмарсүрэн 11 сар 10, 2026 - 00:01

Би өөрөө бас тоглож байсан юм байна. График болон түүх нь үнэхээр өөр ертөнц шүү

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй