Их Британийн Лондон хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 44 дэх удаагийн “Golden Joystick Awards 2026” шагнал гардуулах ёслол болж, тоглогчид болон шүүмжлэгчдийн саналаар оны шилдэг видео тоглоом, хөгжүүлэгчдийг зарлалаа. Уг наадмын гол ялагчаар “Capcom” студи тодорч «Оны шилдэг студи» шагналыг хүртсэн бол тэдний бүтээл болох “Resident Evil Requiem” нь наадмын дээд шагнал болох «Ultimate Game of the Year» (Оны шилдэг тоглоом)-аас гадна «Шилдэг консол тоглоом», «Шилдэг трейлер», «Шилдэг гол дүр» зэрэг төрөлд ялалт байгуулсан байна.
Инди (бие даасан) төслүүдийн дундаас “Meccha Chameleon” тоглоом онцгойрч, шилдэг олон тоглогчийн горим болон хөгжүүлэгчид, стримерүүдийн сонголт зэрэг нийт дөрвөн цом хүртжээ. Оны шилдэг PC тоглоомоор “Crimson Desert” шалгарсан бол хамгийн их хүлээлт үүсгэсэн бүтээлээр “The Witcher 4” тодорлоо.
Шагналын гол ялагчид:
- Оны шилдэг тоглоом (Ultimate Game of the Year): Resident Evil Requiem
- Оны шилдэг студи: Capcom
- Оны шилдэг PC тоглоом: Crimson Desert
- Оны шилдэг консол тоглоом: Resident Evil Requiem
- Шилдэг инди тоглоом: Valheim
- Шилдэг бие даан гаргасан инди тоглоом: Meccha Chameleon
- Хамгийн их хүлээлт үүсгэсэн тоглоом: The Witcher 4
- Шүүмжлэгчдийн сонголт: Big Walk
- Хөгжүүлэгчид болон стримерүүдийн сонголт: Meccha Chameleon
- Шилдэг мультиплеер (олон тоглогчийн горим): Meccha Chameleon
- Шилдэг зохиол болон саундтрек: Dispatch
- Шилдэг нэмэлт өргөтгөл: Doom: The Dark Ages | Revelations
- Шилдэг ремастер/римейк: The Witcher 3: Wild Hunt – Remastered
- Шилдэг тоглоомын төхөөрөмж: Steam Controller