“Esports World Cup 2027” наадмын хүрээнд “Dota 2”-ийн тэмцээн зохион байгуулагдана

0 comments 1 үзэлт

“Esports Foundation” болон “ESL FACEIT Group” байгууллагууд “Esports World Cup 2027” цахим спортын наадмын хүрээнд “Dota 2” төрлийн тэмцээн зохион байгуулагдахыг албан ёсоор баталгаажууллаа. Энэ тухай тус арга хэмжээний албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.

Одоогоор зохион байгуулагчид тэмцээний формат, шагналын сан зэрэг нарийн ширийн мэдээллийг хараахан дэлгээгүй байна.

Ийнхүү “Esports World Cup”-ийн хүрээнд “Dota 2”-ийн тэмцээн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд өмнөх удаагийн тэмцээнүүдэд “Team Falcons”, “Team Yandex” болон “Team Spirit” багууд тус тус аваргалж байсан билээ.

“Esports World Cup 2027” наадам ирэх оны зун зохион байгуулагдана.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй