Сөүл хот “League of Legends”-ийн “Worlds 2027”-гийн финалыг зохион байгуулахад 1 сая ам.доллар төсөвлөлөө

0 comments 0 үзэлт

БНСУ-ын нийслэлийн захиргаа 2027 оны “League of Legends”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (“Worlds”) финалын тоглолтыг эх орондоо зохион байгуулах эрхийг авахын тулд хотын төсөвтөө албан ёсоор 1 сая ам.доллар тусгалаа.

Энэхүү хөрөнгийг “Riot Games” компаниас зарласан сонгон шалгаруулалтад (тендерт) оролцох зорилгоор тусгайлан нөөцөлсөн байна. Орон нутгийн эрх баригчид ийм алхам хийснээр дэлхийн бусад томоохон хотуудтай хийх өрсөлдөөнд ялалт байгуулж, тус төрлийн цахим спортын хамгийн том тэмцээнийг Сөүл хотноо эргүүлэн авчрахыг зорьж байгаа аж.

Энэ оны “Worlds” тэмцээний финалын тоглолт АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдана. Аваргын төлөөх “Gen.G” болон “Bilibili Gaming” багуудын тулаан 11 дүгээр сарын 14-ний өдөр болох юм.

Сэтгэгдэл үлдээгээрэй