GTA VI-ийн бүтээх зардал Бурж Халифагаас давжээ

by Саруул Батболд
0 comments

Rockstar Games-ийн Grand Theft Auto VI тоглоомын бүтээн байгуулалт өртөг, цар хүрээгээрээ дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифагийн барилгын зардлыг давсан гэж салбарын шинжээчид үнэлж байна.

Урьдчилсан тооцоогоор GTA VI-ийн нийт төсөв 2 тэрбум ам.доллараас хэтэрсэн бөгөөд төслийн ажил ойролцоогоор 12 жилийн турш үргэлжилжээ. Энэ нь уг тоглоомыг зөвхөн тоглоомын салбарын төдийгүй энтертайнментын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй төслүүдийн нэг болгож байна.

Харьцуулбал, Дубайд байрлах Бурж Халифагийн барилгын ажил зургаан жил орчим үргэлжилж, ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй боссон байдаг. Иймээс GTA VI нь зарим Холливудын блокбастер төдийгүй томоохон дэд бүтцийн төслүүдээс ч илүү үнэтэй бүтээл болж байна.

Фэнүүдийн хүлээлт өндөр хэвээр байна

Rockstar Games GTA цувралын зургаа дахь ангийг 2023 оны арванхоёрдугаар сард албан ёсоор зарласан. Тоглоомыг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд PlayStation 5 болон Xbox Series X|S платформуудад гаргахаар төлөвлөжээ. Харин PC хувилбарын нээлтийн огноо одоогоор тодорхойгүй байна.

GTA VI-ийн эргэн тойрон дахь хүлээлт асар өндөр байгаа нь өмнөх анги болох GTA V-ийн амжилттай шууд холбоотой. GTA V олон жилийн турш борлуулалт, орлогоороо тоглоомын салбарын хамгийн ашигтай бүтээлүүдийн нэг хэвээр байсан юм.

Ийм нөхцөлд GTA VI нь зөвхөн шинэ тоглоом бус, Rockstar Games-ийн хамгийн том хөрөнгө оруулалттай, тоглоомын зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох хэмжээний төсөл болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй