GTA 6 урьдчилсан захиалгын огноо болон Ultimate хувилбарын урамшуулал

by Саруул Батболд
0 comments

Rockstar Games компаниас хүлээлт үүсгээд буй “GTA 6” тоглоомын урьдчилсан захиалга 6 дугаар сарын 25-ны өдрөөс албан ёсоор эхлэх болсныг мэдэгдлээ. Энэхүү хугацаанд тоглоомыг урьдчилан захиалсан хэрэглэгчид “Vintage Vice City Pack” багцыг үнэгүй урамшуулал болгон авах юм.

Тоглоомыг албан ёсоор худалдаанд гарахаас нэг долоо хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 12-ноос эхлэн урьдчилан татах (pre-load) боломж нээгдэнэ. Үнийн хувьд GTA VI тоглоомын Стандарт загвар нь 80 ам.доллар байх бол Ultimate хувилбар нь 100 ам.доллараар борлуулагдах ажээ.

GTA 6 Ultimate Edition-д багтах зүйлс

Илүү үнэтэй хувилбарыг худалдан авсан хэрэглэгчдэд дараах онцгой урамшууллууд болон контентууд нээгдэнэ:

  • Нэмэлт контент: Гэмт бүлэглэлийн бааз руу дайрах даалгавар болон сонгодог автомашины тусгай цуглуулга.
  • Тээврийн хэрэгсэл: 1995 оны “Grotti Cheetah”, “Vapid Ganado” автомашинууд, Жэйсоны унах “Dinka Enduro” мотоцикл, “Crest” каяк завь, “Shitzu Squalo” усан онгоц, 1967 оны “Vapid Dominator” багги машин, түүнчлэн “Paradise Garage” авто зогсоол.
  • Зэвсэг хэрэгсэл: “Hawk” болон “Little Morgan” револвер буунууд, мөн Жэйсоны “Girardi ES9”, Лусиагийн “Klose K17” гар буунууд тэргүүтэй хувийн зэвсгүүдэд зориулсан тусгай өнгө, загварын тохиргоонууд.
  • Гадаад төрх: Вайс Сити стилийн хослолууд болон төрөл бүрийн шивээснүүд.
  • Үйлчилгээний газрууд ба дэлгүүрүүд:
    • “Rideout Customs” болон “One Eyed Willie’s” засварын төвүүд
    • “Sara’s Unisex Salon” үсчний газар
    • “Stock 305” болон “Goodtime Gear” хувцасны дэлгүүрүүд
    • “Electric Fang” шивээсийн салон

Vintage Vice City Pack урамшуулал

Тоглоомыг урьдчилан захиалсан бүх хэрэглэгчдэд очих энэхүү багцад дараах зүйлс багтжээ:

  • 1955 оны “Vapid Stanier” загварын хуучин такси.
  • Томми Версеттигийн хэв маягийг илтгэсэн зэвсгийн гаднах өнгө, дизайн.
  • “Vice City”-ийн сонгодог загварын хувцаснууд.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй