Battlefield 6: Гуравдугаар улирлын геймплэй трейлер цацагдлаа

by Саруул Батболд
0 comments

EA компани 5 дугаар сарын 12-нд эхлэх Battlefield 6 тоглоомын гуравдугаар улирлын геймплэй трейлерийг албан ёсоор нийтэллээ. Уг дүрс бичлэгт шинэчлэгдсэн газрын зургууд, шинэ зэвсэг болон тулааны талбарт ганцаараа ялалт байгуулж буй дайчныг харуулжээ.

Шинэ улирлаар Battlefield 3 болон Battlefield 4-ийн хоёр ч алдартай газрын зургийг шинэчлэн оруулж байна. “Golmud Railway” нь “Railway to Golmud” нэрээр эргэн ирэх бол “Grand Bazaar” нь “Cairo Bazaar” болж өөрчлөгдөн, улирлын дундуур тоглоомд нэмэгдэх аж. Хоёр газрын зураг хоёулаа орчин үеийн график хөдөлгүүрт (engine) зохицож, байгууламж нураах систем нь илүү боловсронгуй болсон байна.

Зэвсэглэлийн хувьд L115, M16A4, RPK-74M болон PP-19 нэмэгдэхээс гадна дүрүүдийн шинэ загварууд багтжээ.

Мөн Battlefield 4-ийн “Obliteration” горим эргэн ирж байна. Энэ горимд тоглогчид тэсрэх бөмбөгийг байранд нь хүргэж, дэлбэртэл нь байрлалаа хамгаалах ёстой. Үүнээс гадна “REDSEC battle royale” горимд ранктай (ranked) тоглох хувилбар нэмэгджээ.

Battlefield 6 нь EA-ийн хувьд томоохон амжилт дагуулсан төсөл болоод байгаа ч 2026 онд Call of Duty цуврал хүчтэй өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй