“NAVI”-ийн CS2 багийн мэргэн бууч үзэн яддаг map-аа нэрлэлээ: Энэ нь багийнх нь хамгийн амжилттай map аж

0 comments 2 үзэлт

“NAVI” багийн “CS2” төрлийн мэргэн бууч Игорь «w0nderful» Жданов “Ancient” map дээр тоглох дургүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Украин тоглогч энэ тухайгаа “IEM Beijing” тэмцээний үеэр хийсэн багийнхаа влогт ярьжээ. w0nderful:

«Би энэ map-ыг үзэн яддаг. Ancient-д дургүй гэдгээ үргэлж хэлдэг ч дахин дахин сонгосоор (pick) л байдаг. Тоглох бүрдээ сэтгэл зүйгээр унаж, бухимддаг (тильт) ч яах ч арга байдаггүй юм. Надад Ancient-ээс бусад бүх map таалагддаг» хэмээн хуваалцсан байна.

Сонирхолтой нь, 2026 оны статистик үзүүлэлтээр яг энэхүү “Ancient” нь “NAVI” багийн хамгийн өндөр амжилт үзүүлж буй map болоод байгаа юм. Тодруулбал, тус баг энэ онд уг map дээр 21 удаа ялалт байгуулж, ердөө 8 удаа хожигдсон бөгөөд хожлын хувь нь 72.4%-д хүрчээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй