Dota 2: 7.41c балансын патч гарлаа

by Саруул Батболд
0 comments

Тавдугаар сарын 7-нд шилжих шөнө Valve компани Dota 2 тоглоомын 7.41c хувилбарын шинэчлэлийг танилцууллаа. Энэхүү патчаар хөгжүүлэгчид хэд хэдэн баатар болон тоглоомын зүйлс (items) дээр тэнцвэржүүлэлтийн засварууд оруулжээ.

Тоглоомын явцад нөлөөлөх нэгэн чухал өөрчлөлт нь “Flying Vision” (нисдэг хараа) одоо Рошаны үүрний хилийг нэвт хардаггүй болсон явдал юм. Энэхүү дүрэм нь “roshpit”-ийн дотор болон гадна талаас аль алинд нь үйлчилнэ. Мөн тоглоомд гардаг байсан олон тооны алдааг (bugs) зассан байна.

Tormentor-ийн өөрчлөлтүүд:

  • Alleviation: Эрүүл мэнд нөхөн төлжилтийн дээд хэмжээ 2%-иас 2.25% болж нэмэгдэв.
  • Alleviation: Үргэлжлэх хугацаа нь 10 секундээс 15 секунд болж уртасжээ.

Баатруудын хувьд Lone Druid-ийг хамгийн их сулруулсан (nerf) байна. Баавгай дуудахад зарцуулагдах мана (mana) нэмэгдсэн бөгөөд 10-р түвшний талант (talent) нь чадварын дахин цэнэглэгдэх хугацааг (cooldown) багасгахаа больжээ.

Шинэчлэлийн бүрэн жагсаалттай дараах холбоосоор орж танилцах боломжтой.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй