Шведийн алдарт кибер спортчин Олоф «olofmeister» Кайбьер өөрийн Twitch дамжуулалтын үеэр хувийн кибер спортын байгууллага байгуулах боломжийн талаар хуваалцлаа.
Түүний хэлснээр, тэрээр зодог тайлсныхаа дараа карьераа үргэлжлүүлэх хэд хэдэн хувилбарыг судалж байгаа аж.
“Магадгүй хэзээ нэгэн цагт би дасгалжуулагч болохыг хүсэж болох юм. Гэхдээ өөрийн байгууллагыг байгуулах хувилбар ч бий. Би энэ тухай удаан бодож байна” хэмээн тэрээр онцолжээ.
Тэрээр энэхүү санаагаа салбарын төлөөлөгчидтэй хэдийнэ хэлэлцээд амжсан боловч эцсийн шийдвэр хараахан гараагүй байгааг дурдсан юм. Олофмейстер: “Дасгалжуулагч хийнэ гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байна. Харин тоглогчид болон боловсон хүчнийг цуглуулж, баг бүрдүүлэх тал дээр би нэлээд сайн ажиллаж чадна гэж бодож байна” хэмээн нэмж хэлэв.