Summer Game Fest 2026: Жэфф Кили шинэ тизэрээ цацлаа

by Саруул Батболд
0 comments

Жэфф Кили удахгүй болох Summer Game Fest 2026 наадмын шинэ тизэр-трейлерийг олон нийтэд танилцууллаа.

Алдарт “The Rolling Stones” хамтлагийн “In the Stars” дууны аян доорх энэхүү видео нь 2026 онд хэдийнэ худалдаанд гарсан тоглоомуудын амжилтыг дүгнэхийн зэрэгцээ үзэгчдийг ирэх өдрүүдэд болох томоохон шоу, танилцуулгуудад бэлтгэж байна.

Дүрс бичлэгт багтсан тоглоом бүрийн талаар шууд дамжуулалтын үеэр заавал шинэ мэдээлэл гарна гэсэн баталгаа байхгүй ч Кили дараах төслүүдийг тусгайлан онцолжээ:

  • Tomb Raider: Legacy of Atlantis
  • Ace Combat 8: Wings of Theve
  • Control Resonant

Summer Game Fest 2026 наадам 6 дугаар сарын 5-наас 8-ны хооронд Лос-Анжелес хотод зохион байгуулагдах болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй