Roblox хүүхдийн аюулгүй байдлыг хангах хэлэлцээрийн хүрээнд Невада мужид 12.5 сая доллар төлөхөөр болов

by Саруул Батболд
0 comments

«Roblox» компани Невада муж улстай хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар хэлэлцээрт хүрч, 12.5 сая ам.доллар төлөхийг зөвшөөрлөө. Тус мужийн Ерөнхий прокурор Аарон Форд энэхүү шийдвэрийг бусад онлайн платформуудад жишээ болох ёстой томоохон алхам хэмээн мэдэгдсэн юм.

Шагналын сангийн хуваарилалт

Төлбөрийн нийт дүнг дараах байдлаар зарцуулахаар тусгажээ:

  • 10 сая ам.доллар: «Boys & Girls Club» зэрэг залуучуудын байгууллагуудад гурван жилийн турш олгоно. Энэхүү хөрөнгө нь хүүхдүүдийг дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагийг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх юм.
  • 1.5 сая ам.доллар: Хууль сахиулах байгууллагатай харилцах тусгай ажилтны зардалд зарцуулагдана. Ингэснээр мөрдөн байцаагчид платформ дээрх аюулгүй байдлын асуудлаар бодит цаг хугацаанд хариу авах боломжтой болно.
  • 1 сая ам.доллар: Интернэт орчны аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох кампанит ажилд зарцуулагдана.

Аюулгүй байдлын шинэ журам

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд «Roblox» платформ дээр насны хяналтын маш хатуу дүрмүүд хэрэгжиж эхлэхээр боллоо:

  1. Нас баталгаажуулалт: Хэрэглэгч бүр нүүр таних технологи эсвэл улсаас олгосон иргэний үнэмлэх ашиглан насаа заавал баталгаажуулна.
  2. Чатны хязгаарлалт: Насанд хүрэгчид 16-аас доош насны хүүхдүүдтэй чатлах боломжгүй болно. Зөвхөн тухайн хүүхдийг бодит амьдрал дээр мэддэг болох нь батлагдсан “итгэмжлэгдсэн найз”-ын жагсаалтад орсон тохиолдолд л харилцах боломжтой.
  3. Нууцлалын өөрчлөлт: Насанд хүрээгүй хүүхдүүдийн илгээсэн мессежийг шифрлэхгүй (encryption хийхгүй). Энэ нь хүүхдийн эсрэг гэмт хэргийг мөрдөх явцад хууль хяналтын байгууллагууд мэдээлэлд шууд хандах боломжийг олгох зорилготой юм.
  4. Мэдэгдэл (Notification): 13-аас доош насны хүүхдүүдэд апп-аас гадуур ямар нэгэн мэдэгдэл очихгүй. Харин 13-18 насны өсвөр үеийнхэнд шөнийн цагаар мэдэгдэл илгээхийг хоригложээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй