Тавдугаар сарын 13-ны Лхагва гарагт CS2-ын “PGL Astana 2026” тэмцээний хэсгийн шатны шийдвэрлэх тав дахь өдрийн тоглолтууд боллоо. Энэ өдөр нийт гурван цуврал тоглолт явагдсанаас хожсон багууд хасагдах шатны (плей-офф) эрхээ авч, хожигдсон багууд тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Esportmongolia.com тус өдрийн үр дүнг нэгтгэн хүргэж байна.
Тавдугаар тойргийн тоглолтууд болон үр дүн:
- Gentle Mates 0 : 2 magic
- Monte 0 : 2 G2 Esports
- The MongolZ 0 : 2 Aurora Gaming
Хэсгийн шатны эцсийн дүн болон тэмцээний хүснэгт:
| Байр | Баг | Раунд | Зөрүү | Тоглолт |
| 1 | Spirit | 96-71 | +25 | 3-0 |
| 2 | 9z | 91-68 | +23 | 3-0 |
| 3 | FURIA | 123-85 | +38 | 3-1 |
| 4 | MOUZ | 137-119 | +18 | 3-1 |
| 5 | Falcons | 114-105 | +9 | 3-1 |
| 6 | G2 | 142-114 | +28 | 3-2 |
| 7 | Aurora | 126-107 | +19 | 3-2 |
| 8 | magic | 142-139 | +3 | 3-2 |
| 9 | The MongolZ | 151-142 | +9 | 2-3 |
| 10 | Gentle Mates | 141-143 | -2 | 2-3 |
| 11 | Monte | 98-123 | -25 | 2-3 |
| 12 | PARIVISION | 91-102 | -11 | 1-3 |
| 13 | HEROIC | 74-101 | -27 | 1-3 |
| 14 | The Huns | 69-105 | -36 | 1-3 |
| 15 | K27 | 76-96 | -20 | 0-3 |
| 16 | Fisher College | 21-78 | -57 | 0-3 |
Ингэснээр magic, G2 Esports болон Aurora Gaming багууд хэсгийн шатыг гурван хожил, хоёр хожигдолтойгоор (3-2) даван туулж, плей-оффд шалгарах болзлыг хангалаа. Харин Gentle Mates, Monte болон Монголын The MongolZ багууд хоёр хожилтойгоор (2-3) тэмцээнээ өндөрлүүлж байна. Тэд тэмцээний 9-11 дүгээр байрт шалгаран, тус бүр 20,000 ам.долларын шагнал хүртлээ.
“PGL Astana 2026” тэмцээн тавдугаар сарын 9-нөөс 17-ны хооронд үргэлжлэх бөгөөд нийт 16 баг өрсөлдөж байна. Плей-оффын тоглолтууд тавдугаар сарын 15-наас 17-ны хооронд явагдах юм. Тэмцээний бүх тоглолт “best-of-3” хэлбэрээр явагдах бол аваргын төлөөх шийдвэрлэх тулаан “best-of-5” форматаар болно. Тэмцээний нийт шагналын сан 1,600,000 ам.доллар билээ.