“apEX”-ийн эргэн ирэлт ба “Falcons”-ийг буулган авсан ялалт: “Vitality” плей-оффт шалгарлаа

0 comments 1 үзэлт

“CS2” төрлийн “BLAST Rivals 2026 Season 2” тэмцээний “А” хэсгийн эхний тоглолтод “Team Vitality” баг “Falcons“-ийг 2:0 харьцаатайгаар (Anubis 13:10, Dust2 13:10) итгэл төгс буулган авлаа.

Энэхүү ялалтын үр дүнд “Vitality” плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ албан ёсоор баталгаажуулав. Тус тоглолт нь шинэ хүүхэдтэй болсны улмаас өмнөх тэмцээнүүдийг өнжөөд байсан багийн ахлагч Дэн «apEX» Мадесклер эргэн нэгдсэнээс хойших анхны тоглолт болсноороо онцлог байлаа.

Цувралын шилдэг тоглогчоор Эстонийн мэргэжлийн тоглогч Робин «ropz» Күүл тодорсон бөгөөд тэрээр тоглолтыг 1.46 гэсэн өндөр рейтингтэйгээр өндөрлүүлсэн байна. Түүнчлэн Францын мэргэн бууч Матье «ZywOo» Эрбо 1.24 рейтинг үзүүлж, багийнхаа ялалтад жинтэй хувь нэмэр оруулжээ.

Хожигдсон “Falcons” баг плей-оффт шалгарахын төлөөх өрсөлдөөнөө “А” хэсгийн доод хүснэгтэд (lower bracket) “Legacy”-ийн эсрэг үргэлжлүүлэхээр боллоо. Харин “Vitality” хэсгийн нэгдүгээр байрын төлөө “FURIA” багтай учраа тааран тоглох бөгөөд тус тоглолтод ялсан нь хагас шигшээ шатанд шууд оролцох эрхээ авах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй