“Vitality” CS2-ын түүхэндээ анх удаа map-ыг 0:13 харьцаатайгаар хожигдож, “FURIA” хагас шигшээд шалгарлаа

0 comments 2 үзэлт

“CS2” төрлийн “BLAST Rivals 2026 Season 2” тэмцээний “А” хэсгийн нэгдүгээр байрын төлөөх шийдвэрлэх тоглолтод Бразилын “FURIA” баг “Team Vitality“-ийг 2:1 харьцаатайгаар (Inferno – 5:13, Dust2 – 13:10, Mirage – 13:0) эргэн ирэлт хийн буулган авлаа.

Энэхүү цувралын шийдвэрлэх “Mirage” map дээрх үр дүн цахим спортын ертөнцийн онцгой анхаарлыг татлаа. Учир нь “Vitality” баг “Counter-Strike 2” хувилбар гарснаас хойших түүхэндээ анх удаагаа нэг ч үе (раунд) авч чадалгүй 0:13 харьцаатайгаар бут ниргүүлсэн нь энэ болов.

Уг тоглолт Францын багийн ахлагч Дэн «apEX» Мадесклерийн хувьд тун тааруу болж өнгөрлөө. Тэрээр “Mirage” дээр ердөө ганцхан аллага хийж, 13 удаа устгагдсанаар 0.16 гэсэн рейтингтэй тоглолтыг дуусгасан бөгөөд энэ нь түүний карьерын турш нэг map дээр үзүүлсэн хамгийн муу үзүүлэлт болжээ. Түүнчлэн “Vitality”-ийн мэргэн бууч Матье «ZywOo» Эрбо 0.33 рейтинг авч, CS2 дахь өөрийн хамгийн тааруу тоглолтоо үзүүлсэн байна.

"Vitality" CS2-ын түүхэндээ анх удаа map-ыг 0:13 харьцаатайгаар хожигдож, "FURIA" хагас шигшээд шалгарлаа

Харин эсрэгээрээ “FURIA” багийн мэргэн бууч Даниил «molodoy» Голубенко карьерынхаа хамгийн шилдэг “Mirage”-ийг толилуулж, уг map-ыг 2.66 гэсэн гайхалтай рейтингтэйгээр өндөрлүүлэв.

Энэхүү ялалтын ачаар Бразилын баг тэмцээний хагас шигшээ шатанд шууд шалгарч, дараагийн тоглолтдоо бэлтгэх нэмэлт цаг хугацаатай боллоо. Харин плей-оффын эрхээ хэдийнэ баталгаажуулаад байсан “Vitality” баг хасагдах шатны тэмцээнээ шөвгийн наймаас эхлүүлэхээр болов.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй