IEM Atlanta 2026 тэмцээний хүрээнд BCGame Esports-ыг буулган авсныхаа дараа Дан “apEX” Мадесклер өрсөлдөгч багийн тоглогч Александр “s1mple” Костылевын тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Team Vitality багийн ахлагчийн хэлснээр, Украины мэргэн буудагч тус тоглолтод маш хүчтэй байж, хэд хэдэн раундад бараг ганцаараа өрсөлдөгч багтаа ноцтой хүндрэл учруулж байсан гэнэ.
“Би бүр Краковт байхдаа л s1mple-д сайн баг байвал тэр эргэн ирж чадна гэж хэлж байсан. Би үүнд итгэлтэй байна. Тэр одоо ч феноменаль (гайхалтай) тоглогч хэвээрээ” хэмээн apEX онцолжээ.
Түүнчлэн apEX Костылевын амжилт хүрээлэн буй орчин болон хувийн идэвх зүтгэлээс нь ихээхэн хамаарах боловч түүнийг хамгийн дээд түвшинд дахин өрсөлдөхөөр чин сэтгэлээсээ зорьж буйг мэдэрсэн гэдгээ хэлсэн байна. Франц ахлагч s1mple-ийг Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг гэж нэрлээд, түүнтэй мэргэжлийн тавцанд дахин нүүр тулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
IEM Atlanta 2026 тэмцээн тавдугаар сарын 11-нээс 17-ны хооронд АНУ-д зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд оролцогчид 300,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа юм.