Энэ долоо хоногт “Marvel Rivals” тоглоомд томоохон шинэчлэлт хийгдэх гэж байна. “Sins of Alchemax” (Алчемаксын нүгэл) нэртэй наймдугаар улирал эхэлж байгаа бөгөөд үүнийг дагаад шинэ үйл явдал, өвөрмөц баатрууд нэмэгдэхээр болжээ.
Улирлын үйл явдал “Alchemax” корпорацын төв байрны эргэн тойронд өрнөнө. “Gilded Saint” (Алтан гэгээнтэн) Манхэттэний доод хэсгийг “Time Blight” (Цаг хугацааны тахал) хэмээх аюулаас ангижруулсан ч тус корпорац нь авлига, хуйвалдааны үүр уурхай хэвээр үлдсэн байна.
Тавдугаар сарын 15-нд эхлэх шинэ улирлын гол онцлох баатар бол Чөтгөрт үлэг гүрвэл (Devil Dinosaur) юм. Тэрээр тус тоглоомын 50 дахь баатар болж бүртгэгдэж байгаа бөгөөд Хазалт хэмээх дайралтаараа өрсөлдөгчдөө шархдуулж, цус алдуулах чадвартай. Харин түүний “ультиматив” буюу хамгийн хүчтэй чадвар нь биеэ улам томруулж, тулааны талбарыг юу ч үгүй сүйтгэн дайрах боломжийг олгодог байна.
Улирлын хоёр дахь баатар болох Циклоп 2026 оны зургаадугаар сард тоглоомд нэмэгдэхээр төлөвлөгджээ. Шинэ улирлын трейлерээс харахад X-Men багийн ахлагч Лунеллаг “Alchemax”-ын халдлагаас хамгаалж байгаад баривчлагдаж буй үйл явдал гардаг байна.