Konami Неймарыг Наруто болон хувирсан бичлэгийг дэлгэлээ

by Саруул Батболд
0 comments

“Konami” компани хөлбөмбөгийн “eFootball” симулятор болон алдарт “Naruto: Shippuden” аниме цувралын хамтын ажиллагаанд зориулсан сурталчилгааны трэйлер хэрхэн бүтсэн талаарх тусгай бичлэгээ нийтэллээ. Уг видеоны гол одоор Бразилын довтлогч, тус тоглоомын албан ёсны элч төлөөлөгч Неймар тодорсон байна.

Маркетингийн аяны хүрээнд алдарт хөлбөмбөгчин аниме цувралын гол дүр болох Наруто Үзүмакигийн дүрд хувирчээ. Бичлэгт Неймар Нарутогийн өмсгөлийг өмсөж үзэхээс эхлээд “chromakey” (зураг авалтын тусгай дэлгэц) ашиглан зураг авалтад орж буй буюу дүрдээ хэрхэн хувирч байгаа явцыг харуулсан байна.

Энэхүү шинэ видео нь үзэгчдэд сурталчилгааны трэйлер бүтсэн хөшигний ардах үйл явц болон Неймар зураг авалтын багийнхантай хэрхэн хамтран ажиллаж байгааг харах боломжийг олгож байгаа юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй