AWP-ийн мастер: “The MongolZ” багийн мэргэн буудагч Б.Өсөхбаярын туулсан замнал

by Саруул Батболд
0 comments

The MongolZ” багийн амжилтын үндэс, салшгүй нэгэн хэсэг бол Б.Өсөхбаяр буюу “910” юм. Орчин үеийн “Counter-Strike”-ын өрсөлдөөнд дэлхийн түвшний мэргэн буудагчгүйгээр томоохон тэмцээнд түрүүлэх, цаашлаад дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх боломжгүй болоод байна.

Тэрээр мап дээрх гэнэтийн байрлалаас өрсөлдөгчөө түрүүлж олж харахдаа гаргууд бөгөөд “entry-kill” хийх чадвартай түрэмгий тоглогч билээ. Түүний хэрэглэдэг минималист хараа болон AWP-ийн гайхалтай онилгоо нь шүтэн бишрэгчдийг нь үргэлж алмайруулдаг. “910”-ийн тоглолтыг ажиглахад өөртөө итгэлтэй, тааварлашгүй хөдөлгөөнүүд нь жинхэнэ урлаг мэт харагддаг бөгөөд тэрээр дуртай зэвсэг болох мэргэн буугаа авахын тулд мөнгөө хэмнэж, өөр зэвсэг барагтай бол барьдаггүй онцлогтой.

Түүний карьерын хамгийн тод мөчүүдийн нэг бол “BLAST.tv Austin Major 2025” тэмцээний шийдвэрлэх тоглолт байв. “Vitality” багийн эсрэг “Mirage” мап дээр “Ace” хийж, таван тоглогчийг ганцаараа устгасан нь багтаа мапны хожлыг авчирсан түүхтэй. Түүнчлэн 2026 онд тэрээр “PGL Cluj-Napoca” тэмцээнд “FURIA”-ийн эсрэг хамгийн шилдэг буюу 2.00 рейтингтэй тоглолтоо үзүүлжээ.

Б.Өсөхбаяр
Зургийг: HLTV

2026 оны мэргэн буудагчийн статистик үзүүлэлт:

  • HLTV 3.0 рейтинг – 1.10 (T – 1.10, CT – 1.10)
  • Round swing (Үе бүрд үзүүлэх нөлөө) – +1.47%
  • DPR (Үе бүрд үхсэн дундаж) – 0.63
  • KAST (Туслалцаа, амьд үлдсэн хувь) – 71.0%
  • Multi-kill rate (Дараалсан аллагын хувь) – 18.2%
  • ADR (Үе бүрд учруулсан дундаж хохирол) – 74.5
  • KPR (Үе бүрд хийсэн дундаж аллага) – 0.73

Өсөхбаяр 2022 онд “Born in Mongolia”-аас гараагаа эхэлж, жилийн дараа “1xBet”-ийн ивээн тэтгэдэг “The MongolZ”-д нэгдсэн юм. Баг нь богино хугацаанд “BLAST.tv Paris Major 2023”-т өрсөлдөх эрх авч, улмаар 2024 онд “YaLLa Compass”, “Thunderpick World Championship”-т түрүүлэн дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулж эхэлсэн билээ. 2025 онд тэд “Esports World Cup 2025″-д алтан медаль хүртэж, улмаар Азийн цахим спортын түүхэнд анх удаа дэлхийн чансааг тэргүүлсэн юм.

Сонирхуулахад, “910” нь 2026 оны долдугаар сард 24 нас хүрэх бөгөөд “Counter-Strike” руу орохоосоо өмнө “Dota 2” тоглодог байжээ. Тэрээр олон улсын томоохон тэмцээнд Монголоос анх удаа “MVP” шагнал хүртсэн тоглогч бөгөөд түүний нэрний утгыг 10 буудалтаас 9-ийг нь онох эрмэлзэлтэй холбон тайлбарладаг. Өдгөө тэрээр “s1mple”, “ZywOo” зэрэг одуудтай эн тэнцүү тулалдаж, “The MongolZ” багийг ялалтад хөтөлж буй дэлхийн топ мэргэн буудагчдын нэг болжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй