PUBG 41.2 шинэчлэл: Дайсныг “дуусгах” шинэ техник, PAYDAY болон Harley-Davidson хамтрал

by Саруул Батболд
0 comments

PUBG: Battlegrounds-ийн хөгжүүлэгчид 41.2 дугаартай томоохон шинэчлэлтээ албан ёсоор танилцууллаа. Энэхүү патчаар хэд хэдэн томоохон хамтын ажиллагаанаас гадна тоглолтын явцад (геймплэй) нөлөөлөхүйц сонирхолтой механикүүдийг нэмсэн байна.

Шинэчлэлийн гол онцлог нь ижил нэртэй тоглоомын цувралтай хамтарсан PAYDAY түр горим юм. Тоглогчид энэхүү горимоор дамжуулан мэргэжлийн банкны дээрэмчдийн эрсдэлтэй бөгөөд сонирхолтой ертөнцөд зануурхах боломжтой болж байна.

Дараагийн онцлох хамтрагч бол домогт Harley-Davidson брэнд юм. Тоглоомонд тус брэндийн “CVO Road Glide ST” загварын мотоциклийн онцгой “скин” нэмэгджээ.

Мөн 41.2 патч нь ойр зайн тулааныг илүү олон талтай болгож, “тактикийн дуусгах” системийг нэвтрүүлсэн байна. Тоглогчид одоо унасан дайсныг хайруулын таваг, мачете хутга, лоом эсвэл хадуураар дуусгахдаа өвөрмөц анимейшн ашиглах боломжтой боллоо. Хөгжүүлэгчид цаашид энэ төрлийн хөдөлгөөн хийж болох зэвсгийн жагсаалтыг улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Бусад шинэчлэлтүүд:

  • Мирамар газрын зураг дээр шинэ нууц байршлууд нэмэгдэв.
  • Тоглогчдод өрсөлдөөний шинэ туршлага олгох, зөвхөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдах тусгай тэмцээнийг зарлалаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй