Clash of Clans, Clash Royale болон Brawl Stars тоглоомын баатрууд тоглоом болон худалдаанд гарна

by Саруул Батболд
0 comments

Тоглоом үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч Канадын “Spin Master” компани гар утасны тоглоомын салбарын аварга “Supercell” компанитай дэлхийн хэмжээний лицензийн гэрээ байгуулснаа зарлалаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Clash of Clans”, “Clash Royale” болон “Brawl Stars” гэсэн гурван том франчайзыг нэгтгэсэн түүхэн дэх анхны иж бүрэн тоглоом болон цуглуулгын хэрэгслүүд худалдаанд гарахаар болж байна.

Олон жилийн хугацаатай байгуулсан тус гэрээний дагуу “Spin Master” компани тоглоомын алдартай дүрүүд болон ширүүн тулааны уур амьсгалыг дижитал ертөнцөөс бодит амьдралд буулгах томоохон цуглуулгыг хөгжүүлж байгаа аж. Шинэ бүтээгдэхүүний цуврал нь хүүхдүүдээс гадна насанд хүрсэн цуглуулагчдад зориулагдсан гэдгээрээ онцлог юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй