Blizzard компани Diablo Immortal болон StarCraft-ын хамтарсан арга хэмжээг зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Blizzard Entertainment компани “Diablo Immortal” тоглоомын дараагийн томоохон үйл явдал болох домогт “StarCraft” ертөнцтэй хамтарсан коллаборацаа албан ёсоор танилцууллаа. “Aeon of Stars” нэртэй энэхүү түр зуурын арга хэмжээ тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх бөгөөд Санктуарийн ертөнцөд Зергүүдийн мутаци болон Протоссуудын технологийг авчрах юм.

Арга хэмжээний гол хэсэг нь “Dark Ascension” горим байх болно. Дөрвөн долоо хоног үргэлжлэх шагналын мөчлөгийн хүрээнд тоглогчид Тал’даримчуудын хүчтэй нүүр тулах боломжтой. Тал’даримын тамплиерууд болон “Ascended” архонтууд зэрэг боссуудтай хийх тулаанд дөрвөн хүнтэй багаар оролцох боломжтой бөгөөд тусгай даалгавруудыг биелүүлснээр онцгой цом, шагналуудыг хүртэх аж.

Дүрийн чадварыг нэмэгдүүлэхийн тулд “Baneboil” хэмээх шинэ домогт эрдэнийн чулууг (gem) нэмжээ. Энэхүү эрдэнэ нь дайснуудын эгнээг идэмхий тэсрэлтээр дэлбэлж, өрсөлдөгчдийн дунд эмх замбараагүй байдал үүсгэх боломжийг олгодог. Үүнээс гадна “Conqueror” горимд ч томоохон өөрчлөлт орж, “StarCraft”-ын алдартай фракцуудтай холбоотой сэдэвчилсэн хөшөөнүүд (stelae) бий болох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй