Overwatch-ийн 10 жилийн ой: “10th Anniversary” арга хэмжээний дэлгэрэнгүй болон шагналууд

by Саруул Батболд
0 comments

Overwatch тоглоом худалдаанд гарсанаас хойш 10 жил өнгөрчээ. Ойн баярыг тохиолдуулан Blizzard компани “10th Anniversary” нэртэй томоохон арга хэмжээг зарласан бөгөөд энэ хүрээнд тоглогчдод асар их хэмжээний гоёлын зүйлс бэлэглэж, тоглоомын анхны хувилбарын дурсамжийг эргэн сануулахаар амлаж байна.

Ойн арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 12-ны мягмар гарагт, 2-р улирлын дунд үеийн шинэчлэлттэй зэрэгцэн эхлэх юм. Баяр гурван долоо хоног үргэлжилж, 2026 оны зургаадугаар сарын 1-ний мягмар гарагт дуусна.

Энэ жилийн арга хэмжээ тоглоомын түүхийг алдаршуулахад чиглэж байна. Тоглогчид 2016 оны төслийн эхэн үеийг санагдуулам контентуудыг нээх боломжтой бөгөөд тоглоом анх нээлтээ хийхэд байсан Tracer, Mercy, Winston зэрэг бүх баатруудын анхны төрхийг (skins) авах боломжтой. Мөн Blizzard-аас зохион байгуулсан тусгай уралдаанд түрүүлсэн шүтэн бишрэгчдийн бүтээсэн төрхүүд ч худалдаанд гарах аж.

Арга хэмжээний хугацаанд тоглоомын урамшууллын хуучин систем түр эргэн ирж байна. Тоглогчид долоо хоног бүрийн тусгай даалгавруудыг биелүүлснээр “Loot Box” (нууц хайрцаг) цуглуулах боломжтой.

Зарлагдсан контентуудын бүрэн жагсаалт:

  • Баатруудын анхны 21 төрх (Launch Hero skins)
  • Долоо хоног бүрийн “Loot Box” урамшуулал
  • Ойн баярт зориулсан 15 тусгай “Loot Box”
  • 2D төрлийн 33 гоёлын зүйл
  • Зэвсгийн 5 зүүлт
  • Ойн баярын онцгой цол, гуншингууд

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй