Цахим спортын “BLAST Bounty 2026 Season 2” тэмцээний хасагдах шатны оноолт тодорлоо. Шилдэг найман баг аваргын цомын төлөө өнөөдрөөс өрсөлдөж эхлэх бөгөөд тэмцээний нийт шагналын сан 1,150,000 ам.доллар байна.
Монголын “The MongolZ” баг маргааш буюу 7-р сарын 31-нд “FaZe”-тай тоглохоор боллоо. Манай багийн хувьд энэ удаагийн плей-оффын шатанд дасгалжуулагчгүй оролцох болсон нь тоглолтын өмнөх онцлох нөхцөл байдлын нэг болж байна.
Хасагдах шатны тоглолтын хуваарь:
- 7-р сарын 30, 21:00 цаг — Liquid – Spirit
- 7-р сарын 30, 24:00 — 3DMAX – MOUZ
- 7-р сарын 31, 20:30 цаг — FaZe – The MongolZ
- 7-р сарын 31, 23:30 цаг — paiN – Astralis
Ийнхүү “The MongolZ” баг “BLAST Bounty 2026 Season 2” тэмцээний шилдэг наймын шатанд Европын хүчирхэг “FaZe”-тай нүүр тулах гэж байна. Уг тоглолт нь багийн цаашдын замнал, аваргын төлөө өрсөлдөх боломжийг тодорхойлох чухал сорилт болох юм.
The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа нь Монголын цахим спортын хөгжлийг дэмжих, багийн олон улсын өрсөлдөөнд оролцох орчныг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж байна.
2 comments
Дасгалжуулагчгүй оролцож байгаа нь хэцүү ч багийн туршлагад итгэж байна.
Оройн тоглолтыг алгасахгүй үзнэ ээ. FaZe-г хожоод дараагийн шатанд гараарай!