2K Sports компани NBA 2K27-ийн gameplay трейлерийг албан ёсоор үзүүллээ. Сагсан бөмбөгийн симуляторын шинэ анги 8-р сарын 28-нд худалдаанд гарах бөгөөд хөгжүүлэгчдийн хэлснээр тоглолтын явц илүү тэнцвэртэй, бодит мэдрэмжтэй болсон байна.
Хамгаалалт, данкны систем шинэчлэгдэнэ
Шинэ хувилбарт хиймэл оюун ухаанаар удирдуулдаг хамгаалагчдын ажиллагааг сайжруулжээ. Энэ нь талбай дээрх хамгаалалтын байрлал, хариу үйлдлийг илүү ухаалаг болгох зорилготой.
Мөн данк хийх систем шинэчлэгдэж, dynamic Dunk Meter нэмэгдсэн байна. Ингэснээр тоглогчид сагс руу довтлох үеийн timing болон гүйцэтгэлд илүү их нөлөөлөх боломжтой болно.
MyCareer горимд Rucker Park гэх домогт талбайтай холбоотой шинэ эхлэл өгүүлэх түүх орно. Харин The City горим шинэчлэгдсэн шөнийн дизайнтай болж, тоглоомын ертөнцийн уур амьсгалыг өөрчлөх аж.
MyPlayer, MyNBA болон MyTeam-д шинэ боломжууд орно
MyPlayer системд 19 шинэ badge нэмэгдэх бөгөөд нийт badge-ийн тоо 53 болж өснө. MyNBA горимд ч мөн шинэ функцууд орж байна. Тухайлбал, чөлөөт агентуудад зориулсан No Trade Clause болон NBA-ийн хамтын гэрээний дагуу цалингийн дээд хязгаарын хоёр дахь босготой холбоотой механик нэмэгджээ.
MyTeam горимд хөгжүүлэгчид платформ хоорондын аукцион нэвтрүүлнэ. Энэ нь PS5, Xbox Series X/S болон Nintendo Switch 2 хэрэглэгчдийг нэгтгэх юм. Харин PC тоглогчид өмнөх шигээ тусдаа аукцион ашиглана.
Кроссплей системд том өөрчлөлт орохгүй. PC хувилбар консолуудтай хамт тоглох боломжгүй хэвээр байх бөгөөд crossplay зөвхөн PS5 болон Xbox Series X/S хооронд ажиллана.