Таамаг мэдээлэл: The MongolZ баг The Huns-ийн nin9-тэй бүрэлдэхүүнийг туршиж байна

0 comments

Инсайдер solutioN00-ийн мэдээлснээр, The MongolZ баг Гантулгын “nin9” Есөнтөмөр болон Ууганбаатарын “cobrazera” Анарбилег нартай бүрэлдэхүүнээ туршиж байна. Түүний мэдээлснээр, Монголын баг академийн тоглогчдоор туршилт хийхээ болихоор шийдсэн бөгөөд сэлгээнд байсан cobrazera-г үндсэн бүрэлдэхүүнд буцаан авчирч, орон гарсан тав дахь слот дээр The Huns багаас nin9-ийг авч үзэж байгаа аж.

2026 оны долоодугаар сард cobrazera-г үндсэн тавтнаас хассан ч буудагч залуу байгууллагаасаа гараагүй юм. Есдүгээр сарын эхээр тэрээр FISSURE Playground 3 тэмцээнд Мөнхболдын “Techno4k” Содбаярын оронд түр хугацаанд үндсэн гараанд тоглосон билээ. Тэрээр 2025 оны арванхоёрдугаар сард The Huns багаас Мөнхболдын “Senzu” Азбаярын оронд The MongolZ-д ирсэн бөгөөд оны эхний хагаст 1.02 рейтинг үзүүлснийхээ дараа сэлгээнд суусан юм.

The MongolZ багийн шинэ тоглогчоор нэрлэгдэж буй тамирчны тааруухан статистик (2026 оны шүүлтүүр болон шилдэг 50-д багтах өрсөлдөгчдийн эсрэг)

The MongolZ баг The Huns-ийн nin9-ийг туршиж байна

Nin9 одоогоор The Huns багт тоглож байгаа бөгөөд 2022 онд IHC багт снайпер хийж, Бямбасүрэнгийн “bLitz” Гаридмагнай болон Techno4k нартай хамт тоглож байсан туршлагатай. Тухайн үеийн IHC баг Монголын хувьд анхны мейджор болох PGL Antwerp 2022 тэмцээнд эрхээ авч шалгарч байв. The MongolZ-ийн шинэчилсэн бүрэлдэхүүнд nin9 нь Банзрагчийн “910” Өсөхбаярыг орлохгүй, харин буудагчийн үүргийг гүйцэтгэх аж.

Сануулахад, есдүгээр сарын 15-нд тус клуб Батболдын “mzinho” Аюушийг BC.Game руу явсны дараа буюу долоодугаар сард үндсэн багт оруулсан академийн тоглогчид болох Чимэдцэрэнгийн “tikuak” Золбаяр болон Дугарсүрэнгийн “DarkMeister” Ирээдүй нарыг албан ёсоор сэлгээнд суулгасан юм. Сүүлийн хоёр сарын хугацаанд The MongolZ баг Esports World Cup болон FISSURE Playground 3 тэмцээнүүдийн плей-оффт шалгарч чадалгүй, VRS чансааны шилдэг 20-иос гадуур хасагдсан билээ.

The MongolZ баг 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тэмцээнүүдэд үргэлжлүүлэн өрсөлдөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй