Төвлөрөл, Хурд Бөгөөд Хүйтэн Цуст Тоглолт: М.Содбаярын Дэлхийн Тавцан Дахь Түүх

by Саруул Батболд
0 comments

The MongolZ” багийн тактикийн гол цөм, “Counter-Strike 2” ертөнцийн шилдэг рифлерүүдийн нэг бол “Techno4K” буюу М.Содбаяр юм. Тэрээр багийнхаа довтолгооныг (T тал) эхлүүлж анхны аллагыг хийх, эсвэл бөмбөг суурилуулах бүс рүү нэвтрэх үед ганцаараа хэд хэдэн өрсөлдөгчийг дараалан устгах зэрэг хамгийн хүнд, хариуцлагатай даалгавруудыг талбарт гайхалтай гүйцэтгэдэг. Түүний механик ажиллагаа болон бууны чичиргээг удирдах “spray control” чадвар нь дэлхийн дээд түвшний тоглогчид дундаа шилдэгт тооцогддог бөгөөд нэг замаг цэнэглэлтээр раундын хувь заяаг эргүүлэх чадалтай.

Түрэмгий атлаа мэдрэмжтэй тоглолтын арга барилтай тэрээр утаан дундаас гэнэтийн довтолгоо үүсгэх, эсвэл байрлалын хувьд ашиггүй байдалд орсон ч багтаа хожил авчрах нь олонтаа. Түүний тоглолтын түүхэнд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн гайхалтай “clutch” уулзалт олон бий. Жишээлбэл, “ESL Pro League Season 19” тэмцээнд “Falcons” багийн эсрэг 1v4 клатч хийж олныг ангайлгасан бол, “BLAST.tv Austin Major 2025” тэмцээний финалд “Vitality” багийн эсрэг 5:12-ын хүнд харьцаатай үед асар их дарамт дор хоёр тоглогчийг устган, бөмбөгийг амжилттай саармагжуулж байлаа.

Тоглогчийн Сонголт Болон 2026 Оны Нарийвчилсан Статистик

М.Содбаяр нь талбарт AK-47 болон M4A1-ийн хоёр хувилбарыг голчлон барьдаг бөгөөд чамин скин цуглуулах хорхойтой нэгэн юм. Түүний виртуал агуулахад “Butterfly Knife Fade”, “Sport Gloves Superconductor”, “AK-47 Fire Serpent” болон “M4A4 Eye of Horus” зэрэг маш ховор, өндөр үнэтэй зүйлс хадгалагддаг. Түүний замналын хамгийн оргил тоглолт “BLAST.tv Paris Major 2023” тэмцээний бүсийн урьдчилсан шатанд 1.47 рейтингтэйгээр тэмдэглэгдсэн байдаг.

Techno
Зургийг: HLTV

Тэгвэл 2026 оны улиралд тэрээр “BLAST Open Rotterdam 2026” тэмцээнд “MOUZ” багийн эсрэг “Inferno” мап дээр 2.30 рейтинг авч шилдэг тоглолтоо үзүүлсэн бол, мөн л “MOUZ”-ийн эсрэг “ESL Pro League Season 23” тэмцээний “Ancient” мап дээр 0.37 рейтинг авсан нь хамгийн тааруу үзүүлэлт нь байв. Энэ онд түүний хувьд хамгийн “тухтай” өрсөлдөгч нь 1.33 дундаж рейтингтэй “PARIVISION” байсан бол, хамгийн “хэцүү” нь 0.74 рейтингтэй “FUT” баг байлаа. “The MongolZ” баг 2026 оны хувьд “Nuke” (63.6% хожил) болон “Mirage” (55.6% хожил) мапууд дээр хамгийн өндөр үр дүнтэй тогложээ.

Түүний 2026 оны улирлын тоон үзүүлэлтүүдийг дурдвал:

  • HLTV 3.0 рейтинг: 0.96 (T тал – 0.95, CT тал – 0.96)
  • Round swing (Үе бүрд үзүүлэх нөлөө): -0.76%
  • DPR (Үе бүрд үхсэн дундаж): 0.68
  • KAST (Туслалцаа, амьд үлдсэн хувь): 69.6%
  • Multi-kill rate (Дараалсан аллагын хувь): 14.0%
  • ADR (Үе бүрд учруулсан дундаж хохирол): 67.8
  • KPR (Үе бүрд хийсэн дундаж аллага): 0.61

Шатрын Хөлгөөс Кибер Спортын Оргил Хүртэлх Замнал

Үнэндээ М.Содбаяр багадаа шатраар идэвхтэй хичээллэдэг байсан бөгөөд хэрэв цахим спортыг сонгоогүй бол мэргэжлийн шатарчин болох ирээдүй түүнийг хүлээж байв. Сонирхолтой нь тэрээр дотоодын шатрын тэмцээнд одоогийн багийн ахлагч Б.Гарьдмагнай буюу “bLitz“-тэй таарч өрсөлддөг байжээ. Тэд 2023 оны дөрөвдүгээр сард “The MongolZ” багийн суурийг анхлан тавьж, бүрэлдэхүүнд хамтдаа элссэн түүхтэй. Баг эхний жилдээ ойлголцоход анхаарсан бол 2024 онд “Techno4K”-ийн авьяас бүрэн нээгдэж, “YaLLa Compass 2024” болон “Thunderpick World Championship 2024” тэмцээнд түрүүлэн, “PGL Major Copenhagen 2024”, “Perfect World Shanghai Major 2024” тэмцээний эрхийг авчирсан юм.

Mongolz

Багийн бахдам амжилт: 2025 онд “The MongolZ” баг “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнээс мөнгө, “Esports World Cup 2025” тэмцээнээс алтан медаль хүртэхэд тэрээр багийнхаа шилдэг тоглогчоор тодорч, нэр хүндтэй “MVP” цолыг гардсан. Олон улсын “1xBet” брэндийн дэмжлэгтэй тус баг “Intel Extreme Masters” (IEM) тэмцээн бүрийн плей-оффт шалгарч, 2025 оны намар Азийн багуудаас анх удаа дэлхийн чансааг тэргүүлсэн түүхэн амжилтын эзэд болсон юм.

Тэрээр багтаа “910“-ын хамтаар “MVP” цол хүртэж чадсан хоёрхон тоглогчийн нэг бөгөөд бэлтгэлийн үеэр нөхдөдөө монгол үндэсний хоолоо өөрийн гараар хийж өгдөг сонирхолтой зантай. Шатрын ухаанаа “CS2”-ын талбарт тактик болгон хөрвүүлсэн М.Содбаярын гэнэтийн, дайчин нүүдлүүд өрсөлдөгчдийг үргэлж сандаргаж, Монголын цахим спортын түүхэнд томоохон ялалтуудыг авчирсаар байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй