Бразилын “Legacy” баг БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдсан “FISSURE Playground 3” CS2 тэмцээний гранд-финалд “G2” багийг 3:0-ийн харьцаатайгаар бут цохин аваргаллаа. Энэ нь Бразилын бүрэлдэхүүний хувьд “CS Asia Championships 2025” болон “CS Asia Championships 2026” тэмцээнүүдийн дараа Хятадын тайзнаас хүртэж буй 3 дахь цом нь болж байна.
Тоглолтын өрнөл ба шилдэг тоглогч
Тус тоглолтын хамгийн өрсөлдөөнтэй хэсэг нь эхний хоёр газрын зураг дээр явагдсан бөгөөд “Legacy” “Ancient” картыг 13:9-өөр, “Mirage”-ийг 13:10-аар тус тус авсан юм. Харин шийдвэрлэх “Dust2” карт дээр тэд тоглолтын эхнээс давамгайлж, 13:4-өөр илт давуу хожжээ.
Тэмцээний шилдэг тоглогчоор (MVP) 23 настай Бруно “latto” Ребелатто шалгарлаа. Тэрээр бүх гурван картын турш багаа тэргүүлж, финалд 1.67 гэсэн гайхалтай рейтинг үзүүлсэн байна. “G2” багийн хувьд зөвхөн Гай “NertZ” Илуз (1.23 рейтинг) боломжийн өрсөлдөөн үзүүлсэн бол Украины мэргэн буудагч Артем “r1nkle” Мороз маш хангалтгүй тоглож, тус цувралын хамгийн бага буюу 0.63 рейтингтэй дуусгажээ.
Энэхүү ялалт нь “Legacy” багийг дэлхийн VRS (Valve Ranking System) чансааны 3 дугаар байр руу ахиулсан бөгөөд энэ нь тэдний багийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болон тэмдэглэгдэж байна.