Лас-Вегас хот 2028 оны “CS2 Major” тэмцээнийг хүлээн авч магадгүй байна

0 comments 3 үзэлт

Лас-Вегас хот 2028 оны хоёр дахь “Counter-Strike 2 Major” тэмцээнийг зохион байгуулж магадгүй болоод байна. Энэ тухай “Esports Radar” хэвлэл “Las Vegas Convention and Visitors Authority” (LVCVA) буюу Лас-Вегасын конвенц, зочлох үйлчилгээний газрын албан ёсны баримт бичгээс эш татан мэдээллээ.

Тус байгууллага хотдоо цахим спортын хоёр томоохон тэмцээн зохион байгуулах зорилгоор “BLAST”-тай 2 сая ам.долларын ивээн тэтгэлгийн гэрээг батлахаар төлөвлөж байна.

Эдгээрийн нэг нь “Counter-Strike Major” тэмцээн байх бөгөөд урьдчилсан төлөвлөгөөгөөр 2028 оны Талархлын баяр болон “National Finals Rodeo”-ийн хооронд зохион байгуулагдах аж. “HLTV”-гийн тэмдэглэснээр тухайн жилийн хоёр дахь Major тэмцээн 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 10-ны хооронд явагдах төлөвтэй байна.

Харин “BLAST”-ийн хоёр дахь тэмцээнийг 2028 оны зун “Las Vegas Convention Center”-т явуулахаар төлөвлөж буй бөгөөд чухам ямар тоглоомын төрлөөр зохиогдох нь хараахан тодорхойгүй байна.

LVCVA-ийн тооцоолсноор эдгээр хоёр тэмцээн нийлээд хотын зочид буудлуудад ойролцоогоор 130,000 хоногийн захиалга үүсгэх боломжтой гэж үзжээ. Харьцуулбал, 2025 оны “BLAST.tv Austin Major” тэмцээний 45,000 гаруй тасалбар борлогдож байсан ба үзэгчдийн 80 орчим хувь нь Техас мужийн гаднаас хүрэлцэн ирж байсан юм. Холбогдох гэрээг батлах эсэх шийдвэрийг 11 дүгээр сарын 10-ны хуралдаанаар авч хэлэлцэнэ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй