Тэртээ 26 жилийн өмнө буюу 2000 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр домогт цувралын эхлэлийг тавьсан анхны бүрэн хэмжээний хувилбар болох “Counter-Strike 1.0” албан ёсоор нээлтээ хийж байжээ. Хожим нь уг тоглоом дэлхийн хамгийн алдартай цахим спортын төрлүүдийн нэг болсон түүхтэй.
Анхандаа “Counter-Strike” нь Мин «Gooseman» Ли болон Жесс «Cliffe» Клифф нарын бүтээсэн “Half-Life” тоглоомын ердийн нэг мод (нэмэлт хувилбар) төдий байв. Гэвч уг төсөл тоглогчдын дунд асар богино хугацаанд алдаршиж, бүрэн бие даасан тоглоом болон хувирч чадсан юм.
Хорин гаруй жилийн хугацаанд уг цуврал олон шинэ хувилбарыг туулж өнгөрүүлжээ. “Counter-Strike 1.0” хувилбарын араас 1.1, 1.2, 1.3, 1.4 болон 1.5 зэрэг шинэчлэлтүүд гарч, улмаар 2003 онд шүтэн бишрэгчдийн сэтгэлд хоногшсон домогт “Counter-Strike 1.6” мэндэлсэн билээ.
Харин 2004 онд “Valve” компани уг цувралын шинэ бүтээлүүд болох “Condition Zero” болон “Source”-ийг гаргасан. Дараагийн том үе шат нь 2012 онд нээлтээ хийсэн “Counter-Strike: Global Offensive” байсан бөгөөд уг тоглоомын байр суурийг 2023 оны 9 дүгээр сарын 27-нд өнөөгийн “Counter-Strike 2” албан ёсоор залгамжлан авсан билээ.