PlayStation Plus: 5-р сард Star Wars Outlaws болон RDR2 тоглоомууд нэмэгдэнэ

2 comments 150 үзэлт

Sony компани PlayStation Plus үйлчилгээнийхээ каталогийг ирэх тавдугаар сард баяжуулах шинэ тоглоомуудын жагсаалтыг зарлалаа. Энэ удаагийн гол онцлох бүтээлүүд бол Star Wars Outlaws болон өмнө нь хасагдаж байсан ч дахин эргэн ирж буй Red Dead Redemption 2 юм.

Энэ сард нийт найман тоглоом нэмэгдэх бөгөөд тэдгээрийн долоог нь PlayStation Plus Extra болон Premium багцын хэрэглэгчид тоглох боломжтой. Тодруулбал, каталогид дараах тоглоомууд нэмэгдэнэ:

  • Bramble: The Mountain King
  • The Thaumaturge
  • Flintlock: The Siege of Dawn
  • Broken Sword – Shadows of the Templar: Reforged
  • Enotria: The Last Song

Харин хамгийн дээд буюу PlayStation Plus Premium багцын хэрэглэгчдэд зориулж сонгодог аркад шутер (буудлагат) тоглоом болох Time Crisis-ыг тусад нь нэмэхээр болжээ.

Дээрх тоглоомууд тавдугаар сарын 19-нөөс эхлэн тоглогчдод нээлттэй болно. Үүнээс гадна Sony компани энэ сарын үнэгүй тоглоомууд болох EA Sports FC 26, Nine Sols болон Wuchang: Fallen Features бүтээлүүдийг сандаа нэмж амжаагүй хэрэглэгчдэдээ хугацаа дуусахаас өмнө амжиж авахыг санууллаа.

You may also like

2 comments

Уянга 5 сар 18, 2026 - 15:36

RDR2 орж байгаа нь ёстой супер мэдээ байна

Reply
Очирхуяг 5 сар 18, 2026 - 15:40

Энэ сард PS Plus үнэхээр гоё тоглоомуудтай юм байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй