LEGO компани Sega Mega Drive ретро багцыг танилцууллаа

by Саруул Батболд
0 comments

LEGO компани домогт “Sega Mega Drive” консолын ретро багцыг танилцууллаа. 1988 онд анх нээлтээ хийж байсан энэхүү алдарт тоглоомын төхөөрөмж нь дэлхий даяар 30 сая гаруй хувь борлогдож, олон домогт дүрүүдийг видео тоглоомын ертөнцөд төрүүлсэн түүхтэй.

Шинэ багц 2026 оны зургаадугаар сарын 1-нд албан ёсоор худалдаанд гарна. Нийт 479 хэсэг буюу “тоосго”-ноос бүрдэх уг загвар нь хэмжээний хувьд авсаархан (өндөр нь 4 см, өргөн нь 16 см, гүн нь 12 см) хэдий ч анхны загварырыг маш нарийн дүрсэлжээ. Шинэ бүтээгдэхүүний гол давуу тал нь 39.99 ам.доллар буюу хэрэглэгчдэд маш хямд үнээр санал болгож буй явдал юм.

Багцад дараах зүйлс багтжээ:

  • Үндсэн консол;
  • Салгаж болох хоёр удирдлага;
  • Тоглоомын карт буюу картридж (cartridge — тоглоомын программ агуулсан жижиг хайрцаг);
  • Загварыг чимэглэх стикерүүд.

Худалдан авагчид өөрийн хүссэнээр консолынхоо нэрийг сонгож наах боломжтой. Багц дотор тус төхөөрөмжийн өөр өөр бүс нутагт нэрлэгддэг байсан “Genesis” болон “Mega Drive” гэх хоёр хувилбарын наалтууд хоёулаа багтсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй