Honor of Kings EWC 2026-д $3 саяын шагналын сантайгаар болно

by Саруул Батболд
0 comments

20 баг дунд улирлын албан ёсны аваргын төлөө өрсөлдөнө

Esports World Cup 2026-ийн хүрээнд Honor of Kings / Arena of Valor төрлийн тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү ивент нь уг мобайл MOBA тоглоомын дунд улирлын албан ёсны аварга шалгаруулах тэмцээн болох юм.

Тэмцээнд нийт 20 баг оролцоно. Arena of Valor лигүүдийн аваргууд Honor of Kings-ийн багуудтай хамт өрсөлдөх бөгөөд тоглоомд хоёр хувилбарын дүрүүд ашиглах боломжтой байна.

Нийт шагналын сан 3 сая ам.доллар бөгөөд аварга баг 600 мянган ам.доллар хүртэнэ. Үүнээс гадна багууд Esports World Cup-ийн клубын чансаанд чухал EWC Club Points-ийн төлөө өрсөлдөх юм.

Тэмцээн гурван шаттай явагдана

Тэмцээний формат гурван үндсэн шаттай байна.

  • Play-In буюу урьдчилсан шат 7-р сарын 30-31-нд болно. Доогуур seed-тэй найман баг хоёр хэсэгт Double-Elimination системээр тоглож, хэсэг бүрээс шилдэг хоёр баг дараагийн шатанд шалгарна.
  • Группийн шат 8-р сарын 1-4-нд үргэлжилнэ. Дөрвөн хэсэг Double-Elimination форматаар тоглож, дээд болон доод сүлжээний финалын ялагчид плей-оффт орно.
  • Плей-офф 8-р сарын 5-8-нд явагдана. Шилдэг найман баг Single-Elimination сүлжээгээр аваргын төлөө тоглох бөгөөд гуравдугаар байрын тусгай тоглолт мөн багтжээ.

Play-In шатны эхний тоглолтуудад A хэсэгт Buriram United — Team Flash, S8UL Esports — Influence Rage багууд таарна. Харин B хэсэгт NS RedForce — OG Esports, Deep Cross Gaming — Blacklist International тоглох юм.

Honor of Kings-ийн EWC 2026 тэмцээн 7-р сарын 30-наас 8-р сарын 8 хүртэл үргэлжилнэ. Англи хэл дээрх албан ёсны шууд дамжуулалтууд Esports World Cup болон Honor of Kings Esports-ийн YouTube, Twitch сувгуудаар гарах аж.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй