Xipto Esports багийн тоглогч Нынгнара “23savage” Тираманон Малайзын цагдаа нар багийнх нь бэлтгэлийн байранд (bootcamp) гэнэтийн шалгалт, нэгжлэг хийсэн талаар хуваалцлаа. Хууль сахиулагчид тоглогчдын паспорт болон гар утсыг хураан авч, интернэт, компьютеруудыг нь салган, 23savage болон Fbz, Oli нарт гав зүүн хоёр цагийн турш байцаалт авчээ.
Кибер спортчийн хэлснээр мөрдөгчид тэдний хийдэг ажлын талаар лавлан байцааж, үнэхээр мэргэжлийн тамирчид мөн эсэхэд эргэлзэж байсан аж. Харин хууль сахиулагчдын нэг нь Dota 2 болон Fnatic багийн талаар мэддэг байж таарсан төдийгүй 23savage өөрийн Instagram хаягаа үзүүлснээр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байна.
Улмаар цагдаа нар түүнийг ур чадвараа бодитоор харуулахыг хүсэж, гавыг нь тайлжээ. 23savage Dota 2 тоглоомоо эхлүүлэн Kez баатрыг сонгож тоглоод 32 килл авч тоглолтоо дуусгасан байна. Үүний дараа цагдаа нар түүнд үргэлжлүүлэн тоглохыг нь зөвшөөрчээ.
Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй: 23savage-ийн хэлснээр хууль сахиулагчид түүний хоёр лааз Nutella-г идсэн гэнэ. Тоглогч энэхүү хачирхалтай тохиолдлыг сонирхолтой бөгөөд дурсгалтай туршлага боллоо хэмээн хошигнон ярьжээ.