Ubisoft “Rainbow Six Siege”-ийн 50 мянга гаруй хаягийг хаалаа

0 comments

Ubisoft компани “Rainbow Six Siege” тоглоомдоо хаяг хаах шинэ давалгааг явуулж, нийт 50 мянга гаруй аккаунтыг хамрууллаа. Уг хориг арга хэмжээ нь хэрэглэгчийн бүртгэл ашиглахтай холбоотой дүрмийн зөрчлүүдээс үүдэлтэй аж.

“Operation Split Fire”-ын хүрээнд гарсан “Player Protection Update” тайланд хөгжүүлэгчид хаяг хаах болсон үндсэн гурван шалтгааныг дурджээ:

  • Хаягаа бусад тоглогчдод шилжүүлэн өгөх (account sharing);
  • Хаяг худалдах, арилжих (account selling);
  • Өмнө нь авсан хориг шийтгэлийг тойрч гарахыг оролдох.

Чансаатай (Ranked) горим дахь шударга өрсөлдөөн нь компанийн хувьд эн тэргүүний зорилт хэвээр байгааг Ubisoft онцолсон байна.

Гэхдээ хөгжүүлэгчид зөрчил тус бүрээр яг хэдэн хаяг хаагдсан болон хоригийн үргэлжлэх хугацааг тодорхой мэдээлээгүй юм.

Энэхүү олноор хаах давалгаа нь “Legend Division” шинэ дивизионыг гаргах бэлтгэл ажлын нэг хэсэг болсон байна. Харин шинэ дивизион яг хэзээ нээгдэх товыг Ubisoft одоогоор зарлаагүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй