Electronic Arts болон Respawn Entertainment компаниуд хамтран S-Tier ангилалд багтах “ALGS: 2026 оны 2-р улирлын плей-офф”-ыг албан ёсоор зарлалаа. Энэхүү арга хэмжээ нь 2026-2027 оны аварга шалгаруулах цувралын хоёр дахь томоохон тэмцээн бөгөөд 2026 оны 10-р сарын 29-нөөс 11-р сарын 1-ний хооронд АНУ-ын Лас Вегас хотын Orleans Arena цэнгэлдэх хүрээлэнд танхимаар зохион байгуулагдах юм. Уг үйл явдал нь 2024 оноос хойш Apex Legends Global Series анх удаа Хойд Америк тийвд эргэн ирж буйг илтгэж байна.
Шагналын сан болон оролцогчид
PC платформ дээр өрнөх уг тэмцээнд дэлхийн шилдэг 40 баг оролцох бөгөөд тэд 2,000,000 ам.долларын шагналын сан, аваргын цом, мөн Саппоро хотод болох ALGS-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдөнө. Шагналын хуваарилалт дараах байдалтай байна:
- Тэргүүн байр: 600,000 ам.доллар болон 3,000 CS оноо.
- Дэд байр: 300,000 ам.доллар болон 2,700 CS оноо.
- Гутгаар байр: 200,000 ам.доллар болон 2,520 CS оноо.
Тэмцээнд нийт 120 тамирчин оролцох ба үүний дийлэнхийг АНУ (36 тоглогч буюу нийт оролцогчдын 30 хувь) болон Япон улсын (25 тоглогч) төлөөллүүд эзэлж байна.
Тэмцээний үе шат, формат
Тэмцээн үндсэн гурван үе шаттайгаар явагдана:
- Хэсгийн шат (10-р сарын 29-30): Нийт 40 баг 10, 10-аараа дөрвөн хэсэгт хуваагдаж, тойргийн журмаар тоглоно. Баг тус бүр гурван цуврал (нийт 18 тоглолт) хийх бөгөөд нийлбэр оноогоор тэргүүлсэн шилдэг 20 баг ялагчдын сүлжээнд, харин доогуур байр эзэлсэн 20 баг ялагдагчдын сүлжээний эхний тойрог руу шилжинэ.
- Хасагдах шат (10-р сарын 31): Ялагчдын сүлжээнд багтсан эхний 10 баг шууд финалд шалгарах бол сүүл мушгисан 10 баг нь ялагдагчдын сүлжээний хоёрдугаар тойрог руу унана. Ялагдагчдын сүлжээний тулаан хасагдах системээр явагдана. Тодруулбал, эхний тойргийн шилдэг 10 баг хоёрдугаар тойрогт шалгарч, улмаар хоёрдугаар тойргоос гарч ирсэн шилдэг 10 баг финалд өрсөлдөх эрхээ авна.
- Шигшээ тоглолт (11-р сарын 1): Финалд тунаж үлдсэн 20 баг “Match Point” системээр аваргаа тодруулна. Энэхүү дүрмийн дагуу нийт 50 онооны босгыг хамгийн түрүүнд давж, үүний дараагийн тоглолтдоо ялалт байгуулж чадсан баг тэмцээний ялагч болно.