Riot Games АНУ-ын сургуулиудын цахим спортын төслүүдэд 500,000 ам.доллар хуваарилна

0 comments

Riot Games компани АНУ-ын улсын сургуулиудын боловсролын төслүүдийг дэмжих зорилгоор 500 мянган ам.доллар олгохоор болсноо зарлалаа. Санхүүжилтийг ашгийн бус “DonorsChoose” буяны платформтой хамтран хэрэгжүүлэх юм.

Эдгээр хөрөнгө нь багш нарт цахим спорт, видео тоглоом хөгжүүлэлт болон STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр хичээл заахад шаардлагатай техник хэрэгсэл, нөөц бололцоог бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Грант олгох ажил нь “League of Legends”-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй (Worlds 2026) уялдан, тоглолтуудыг хүлээн авч буй Калифорни, Техас болон Нью-Йорк мужуудад үе шаттайгаар явагдахаар төлөвлөгджээ.

Энэ нь Riot Games-ийн зүгээс DonorsChoose платформтой хамтран ажиллаж буй гурав дахь жил бөгөөд энэ хугацаанд тус компани сургуулийн тоглоом болон боловсролын төслүүдэд нийт 1 сая гаруй ам.долларын санхүүжилт олгоод байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй