“MOUZ” багийн ахлагч Дориан «xertioN» Берман зуны шилжилт хөдөлгөөнөөр хийгдсэн бүрэлдэхүүний шинэчлэлийн дараах багийнхаа нөөц бололцоог туйлын өндрөөр үнэллээ.
Түүний үзэж буйгаар, Адриан «xelex» Винче болон Олдржих «PR» Новы нар багт нэгдсэн нь байгууллагын түүхэн дэх хамгийн хүчирхэг “MOUZ”-ийг бүрдүүлэх үндэс болсон аж.
«Бид одоогоор чансааны хувьд яг аль түвшинд байгааг тодорхой хэлж мэдэхгүй ч энэ бол бидний урьд өмнө харж байсан хамгийн шилдэг MOUZ гэж би бодож байна. Бидэнд асар өндөр нөөц бололцоо бий. Манай багт шилдэг тоглогчид тус бүрийн тохирсон байрлал дээрээ тоглож байна. Магадгүй биднийг хоорондоо зохицож тоглож чадахгүй гэж үзэж байсан хүмүүсийн бодол эндүүрэл байсан байж таарна» хэмээн тэрээр өгүүлжээ.
Түүнчлэн цахим спортын тамирчин тэд гар нийлсэн нягт хамт олныг бүтээх тал дээр маш сайн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хэдийнэ томоохон тэмцээнүүдэд түрүүлэх гол нэр дэвшигчдийн нэг болсон гэдгээ онцолсон байна.
«Миний харж буйгаар бид сайн баг байхын тулд үнэхээр үр дүнтэй ажиллаж байна. Тиймээс би чансааны тэддүгээрт байх ёстой гэж тодорхойлохыг хүсэхгүй ч одоогийн байдлаар бид аваргын төлөө өрсөлдөх гол багуудын нэг гарцаагүй мөн. Бид дараа дараагийн тэмцээнүүдийн цомыг өргөнө гэдэгтээ итгэлтэй байна» гэж xertioN нэмж хэлэв.