CS2-ын “The MongolZ” багийн ахлах дасгалжуулагч maaRaa ойрын хоёр томоохон тэмцээн болох BLAST Bounty Season 2 болон Esports World Cup 2026-д багаа биечлэн дасгалжуулах боломжгүй болжээ. Гэсэн хэдий ч тэрээр зайнаас буюу онлайнаар багаа үргэлжлүүлэн дэмжиж ажиллах юм.
Энэхүү мэдээллийг “The MongolZ” байгууллага өөрийн албан ёсны X хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Манай дасгалжуулагч maaRaa BLAST Bounty S2 болон EWC 2026 тэмцээнүүдэд биечлэн оролцох боломжгүй болсон ч багатайгаа онлайнаар байнгын холбоотой байж, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлсээр байх болно.”
— The MongolZ
Өдгөө 36 настай дасгалжуулагчийн хувьд энэ оны эхээр болж өнгөрсөн Pro League-ийн хасагдах шат болон BLAST Open Rotterdam тэмцээнүүдийг мөн биечлэн оролцож чадалгүй өнжиж байсан юм.
Гэсэн ч Монголын хайртай баг The MongolZ 1xBet Монголын тогтмол дэмжлэгтэйгээр BLAST Bounty Season 2 болон Esports World Cup 2026-д өрсөлдөхөө үргэлжлүүлнэ.