“League of Legends” тоглоомын T1 багийн тоглогч Ли «Faker» Сан Хёк нь өөрт нь зориулан улсаас нь албан ёсны дурсгалын шуудангийн марк гаргасан Өмнөд Солонгосын анхны цахим спортын тамирчин болж байна. “Korea Post”-оос эрхлэн гаргаж буй тус цуглуулгын нээлт 10 дугаар сарын 23-нд болно.
Шуудангийн маркийг нийт 140 мянган хуудас марк, 40 мянган цуглуулгын цомог бүхий хэмжээтэйгээр хэвлэсэн бөгөөд салбар шуудангийн газрууд болон “Korea Post”-ын цахим дэлгүүрээр худалдаалах аж.
Маркийн загварыг хоёр үндсэн цувралд хуваажээ. Үүнд: тамирчны 2013–2016 оны амжилтыг харуулсан «Домог эхэлсэн нь», мөн 2023–2025 оны гол ялалтуудад зориулсан «Домгоос ч илүү, үлгэр туульс» цувралууд багтсан байна.
Маркан дээр Immortalized Legend Ahri, T1 Galio, T1 Yone болон Prestige T1 Sylas зэрэг аваргын дүрүүдийг дүрсэлжээ. Уг үйл явдлын хүрээнд Сөүл хотын Төв шуудангийн дэргэдэх Шуудангийн маркийн музейд сэдэвчилсэн үзэсгэлэн дэлгэгдсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн 2027 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм.