2027 онд зохион байгуулагдах “Stake Pulse” цувралын зургаан тэмцээний хуваарь зарлагдлаа

0 comments

“Stake Esports” компани 2027 онд “Counter-Strike 2” төрлөөр “Stake Pulse” цувралын зургаан тэмцээнийг зохион байгуулахаар болсноо олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан албан ёсоор зарлалаа.

2027 оны “Stake Pulse” тэмцээнүүдийн хуваарь:

  • Stake Pulse IV — 2 дугаар сарын 16–21
  • Stake Pulse V — 4 дүгээр сарын 6–11
  • Stake Pulse VI — 4 дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 1
  • Stake Pulse VII — 7 дугаар сарын 6–11
  • Stake Pulse VIII — 8 дугаар сарын 17–22
  • Stake Pulse IX — 10 дугаар сарын 26–31

Цувралын эхний гурван тэмцээн тус бүр 80 мянган ам.долларын шагналын сантай байх бөгөөд үлдсэн тэмцээнүүдийн шагналын санг хожим зарлахаар төлөвлөжээ.

Тэмцээн тус бүрд нийт 16 баг өрсөлдөнө. Оролцогчдыг эхний шатанд дөрвөн хэсэгт хуваах ба хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг нь плей-офф шатанд шалгаран өрсөлдөх журамтай аж.

Тус тэмцээнүүдийн ерөнхий зохион байгуулалтыг “Black Molly Entertainment” компани хариуцан ажиллахаар болжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй