Senzu, Mzinho нар “PGL Singapore Major”-ын эхний шатны боломжит өрсөлдөгчөө мэдлээ

0 comments

Цахим сүлжээнд “Counter-Strike 2” төрлийн “PGL Singapore Major 2026” тэмцээний нэгдүгээр шатны (Stage 1) эхний тойргийн боломжит оноолтын урьдчилсан жагсаалт нийтлэгдлээ.

Энэхүү хуваарилалтаас үзвэл Монголын цахим спортын тамирчид болох Senzu, Mzinho нарын тоглодог “BC.Game” баг нээлтийн тоглолтод дэлхийн нэр хүндтэй байгууллагуудын нэг “Liquid”-тэй таарах магадлалтай байна. Түүнчлэн Монголын өөр нэг төлөөлөл болох “Chinggis Warriors” баг “100 Thieves” багтай учраа таарах төлөвтэй байна. Нэгдүгээр шатны эхний тойрогт дараах тулаанууд өрнөх боломжтой:

  • NIP — M80
  • PARIVISION — DENDELE
  • HEROIC — Imperial
  • FaZe — Wildcard
  • Liquid — BC.Game
  • Eternal Fire — FlyQuest
  • 100 Thieves — Chinggis Warriors
  • 9z — Legacy

“Major” тэмцээний Stage 1-ийн швейцар системийн эхний тойргийн тоглолтууд Bo1 (нэг map-ээр ялагчийг тодруулах) форматаар явагдах бол тэмцээнээс хасагдах болон дараагийн шатанд шалгарах шийдвэрлэх тоглолтууд Bo3 (гурван тоглолтоос түрүүлж хоёр хожих) дүрмээр өрнөнө.

“PGL Singapore Major”-ын нэгдүгээр шат 11 дүгээр сарын 24-нд эхлэх бөгөөд нийт 16 баг өрсөлдөж, тэднээс шилдэг найман баг нь хоёрдугаар шатанд (Stage 2) шалгарах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй