“Phantom Blade Zero” тоглоом 72 цагийн дотор 4 сая гаруй хувь борлогдлоо

0 comments

“Phantom Blade Zero” тоглоом худалдаанд гарсан эхний 72 цагийн дотор нийт 4 сая гаруй хувь борлогдлоо. Энэ тухай хөгжүүлэгч “S-Game” студи албан ёсоор мэдээллээ.

Борлуулалтын энэхүү тоон үзүүлэлтэд PC болон PlayStation 5 зэрэг тоглоом гарсан бүх платформууд багтсан байна. 10 дугаар сарын 29-нд нээлтээ хийсэн уг бүтээл нь “S-Game”-ийн гар утасны зах зээлээс гадуур гаргасан анхны томоохон хэмжээний тоглоом болж байгаа юм.

Түүнчлэн “Steam” платформ дээр “Phantom Blade Zero” маш өндөр онлайн идэвх үзүүлжээ. Нээлтийн эхний өдөр нэгэн зэрэг тоглосон тоглогчдын оргил үзүүлэлт 700 мянга давсан байна.

“Phantom Blade Zero” нь экшн-RPG төрлийн тоглоом бөгөөд өөрийн багшийг хөнөөсөн хэрэгт гүжирдэгдсэн гол дүр Соулд уг нууцлаг хуйвалдааны учир начрыг тайлах ердөө 66 хоногийн хугацаа үлдсэнээр үйл явдал өрнөдөг.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй