Xbox Game Studios болон Playground Games студиуд хамтран Forza Horizon 6 тоглоомын хөгжүүлэлт албан ёсоор дуусаж, “алтан” шатандаа (gold status) шилжсэнийг зарлалаа.
Энэ нь тоглоомын эцсийн хувилбар бэлэн болж, үйлдвэрлэлд шилжсэн гэсэн үг юм. Ингэснээр тоглоом нээлтээ хийх хугацаа хойшлогдох магадлал бараг үгүй болж байна.
“Японы гайхамшигт байгалийг 550 гаруй бодит автомашины жолооны ард мэдэрч, Horizon фестивалийн жинхэнэ домог болоорой. Аяллаа жуулчны хувиар эхлүүлж, Японы соёл болон хөгжмийн хитүүдтэй танилцах боломжтой… Horizon-ы домог болох замнал яг одоо эхэлж байна. Япон улс таныг хүлээж байна!” хэмээн тоглоомын албан ёсны тайлбарт дурджээ.
Тоглоомын гол онцлогуудаас дурдвал:
- Японы үзэсгэлэнт байгаль бүхий нээлттэй ертөнц;
- 550 гаруй албан ёсны эрхтэй автомашинууд;
- Гэр болон гараашаа өөрчлөх (customization) өргөн боломж;
- Нийгмийн идэвхт шинэ үйл ажиллагаанууд болон EventLab-ийн шинэ хэрэгслүүд.
Forza Horizon 6 нь 2026 оны 5 дугаар сарын 19-нд PC болон Xbox Series X/S платформ дээр нээлтээ хийнэ. Мөн худалдаанд гарсан эхний өдрөөсөө Xbox Game Pass-т багтах юм. Харин PlayStation 5 консол дээр арай хожуу гарахаар төлөвлөгджээ.